2010 оны 10 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт Монголын Үндэсний Музейд “Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт багш нарт зориулсан семинарыг МҮМ-н Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын харьяа Хотын Боловсролын Газартай хамтран зохион байгуулав. Семинарт Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргийн ЕБС-н түүх, нийгмийн ухааны 100 гаруй багш нар хамрагджээ. Уг семинарын зорилго нь музейн боловсрол олон нийтийн ажлыг багш нарт сурталчилж түнийхээ үндсэн дээр түүх, нийгмийн ухааны хичээл судлаж буй сурагчдыг музейн боловсролын ажилд татан оролцуулах, музейн мэргэжилтэн, багш, сурагч гурвын нягт харилцааг өргөжүүлэх, музейн боловсрол олон нийтийн ажлыг шинэ шатанд хүргэхэд оршино. 2010. 10. 21 |
My Blog List
Thursday, December 16, 2010
"Музей ба Боловсролын шинэ зуунд" сэдэвт сургалт симинар
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment