My Blog List

Wednesday, December 15, 2010

үндэсний музейн тойм тайлбар

  I давхар
Танхим 1. “Эртний монголын түүх”
Энэ танхимд монгол нутагт хүн анх суурьшин амьдарч эхэлсэн 800000 жилийн тэртээгээс төмөр зэвсэгийн түрүүгээс төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх эртний хүмүүсийн үлдээсэн багаж зэвсэг , аж ахуй , шүтлэг , гоёл чимэглэлийн зориулалттай эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн.
Танхим 2.”Эртний улсуудын түүх”
Тус танхим монгол нутагт оршин байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ.монголчуудын дээд өвөг хүннү гүрэн /мэөIII –мэI зуун / хийгээд түүний дараа оршин байсан Түрэгийн хаант улс Уйгарын хаант улс  хятан улсын /мэVI-XII зуун / түүх , соёл , аж ахуйг харуулсан археологийн олдворууд дэлгэсэн .
II давхар
Танхим 3.”Уламжлалт гоёл чимэглэл”
Монгол угсаатны бүлгүүд нь ихэнхдээ XIII зууны үеэс эхлэн угсаатны хэв шинжээ олж бүрэлдсэн. Эдүгээ монгол нутагт 20 гаруй угсаатны бүлгээс бүрдсэн 2 үндэстэн байна . тус танхим XYII-XX зууны эхэн үеийн монголчуудын төрийн ёслолын хувцас , улиралын хувцас гоёл чимэглэлийн баялаг үзмэрүүдийг дэлгэн толилуулжээ.


III Давхар
Танхим 4.” Монголын эзэнт гүрэн”
Чингис хаан түүний залгамжлагчидын байгуулсан монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой үнэт өв дурсгалууд , монголын гүрний төрийн бэлгэдэл туг сүлд , цэргийн хуяг , дуулга, зэвсэг хэрэгсэл зэрэг монгол улсын хосгүй үзмэрүүдтэй танхим нь Ханлиг улс болон Их монгол улс , монголын эзэнт гүрэн гэсэн үндсэн 2 хэсэгтэй .
Танхим 5.”Монголын уламжлалт соёл”
Энэ танхим монголчуудын оюуны соёлын үнэт өв, шүтлэг , мөргөл , бичиг үсэг , ном судрын уламжлал , хөгжмийн зэмсэг, ардын  тоглоом , наадам сэдэвтэй төрөлжсөн сэдэвтэй.
Танхим 6.”Монголын уламжлалт аж ахуй”
Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ир сэн монголчуудын гэр сууц , уналга ачлагын тоног хэрэгсэл , ан агнуур , газар тариалангийн багаж зэрэг уламжлал аж ахуй , соёлын тухай үзүүллэгийг энэ танхимаас үзэж болно.
Танхим 7. “Манжийн эршээлийн үеийн монгол улс “ /XVII-XX зууны эхэн /
Монгол орон XYII-XX зууны эхэн үе  хүртэл манж чин улсын эрхшээл 200 гаруй жил оршин тогтнож байжээ.энэ үед хэрэглэгдэж байсан тамга , тэмдэг , зоос , эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхэн үзмэрүүд энэ хэсэгт бий.
Танхим 8.”Богд хаант монгол улс”/1911-1920/
XX зуун монголчуудын хувьд эрх чөлөө , тусгаар тогтнолын төлөө тэмцэл , өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Монгол ард түмэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж , шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр төрт улсаа сэргээсэн түүхийг энэ танхимд харуулж байна. Та бүхэн монгол орны улс төр , нийгэм –эдийн засагт гарсан өөрчлөлт дэвшлийг илтгэхүйц сонирхолтой үзмэрүүд , төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд элгйин зүйлтэй танилцана.
Танхим 9. “Социализмын үеийн монгол” /1921-1990/
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас 1980-аад сүүлч хүртэлх үед тусгаар тогтносон монгол улс байгуулагдаж , олон улсын  хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн тухай өгүүлгэ. Монгол орны улс төр , нийгэм –эдийн засаг , соёлын өөрчлөлт , дэвшил , алдаа , оноо , түүхэн хүмүүсийн гэрэл зураг , баримт бичиг болон биет үзмэрээр дэлгэн харуулж байна.
Танхим 10. “Ардчилал шинэчлэлийн үе” /1990 оноос эдүгээ /
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд монгол орон ардчилсан үлдсэн хууль , олон намын тогтолцоо , парламентын бүгд найрамдах засаглалтай монгол улс боллоо.монголчууд хувийн өмчтэй болж зах зээлийн засагт шилших үйл явц өрнөж гадаад хамтын ажиллагаа өргөжиж олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлсэн юм . олон ургальч үзэл дэлгэрч , үндэсний соёлоо хөгжүүлж байна.

No comments:

Post a Comment