My Blog List

Thursday, December 16, 2010

Монголын үндэсний музейн эмблен

website

www.nationalmuseum.mn

Утас

70110911
70110912

Үзэсгэлэн

Халхын Сэцэн Хан Ц.Навааннэрэн”  үзэсгэлэн

2010 оны XII сарын 06 - 11
 
Монголын Үндэсний музейд Монгол төрийн түүхэн зүтгэлтэн Сэцэн Хан Цэрэндондовын Навааннэрэнгийн (1910-1923) “Хан хэргэм” залгамжилсны 100 жилд зориулсан тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Тэрээр ХХ зууны Монголын хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, тусгаар улсынхаа төрийн эрх бүхий дээд албыг хашиж бодлого шийдвэрийг гаргаж байжээ. Сэцэн хан Ц.Навааннэрэн 1912 оноос Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлж зөвлөх сайд, 1915 онд Шүүх таслах хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, 1921-1922 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга, 1922-1925 онуудад Ардын засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд, хожим нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.  1911 оны зун Богд хан уулын Нүхтийн аманд монголын язгууртнууд цуглан манж-хятадын дарлалаас ангижрах, тусгаар улс байгуулахад тусламж хүсэж, Оросын эзэн хаанд “Жибзундамба хутагт, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар тус тус нэр хавсран өргөсөн нь монголчуудын эрх чөлөөг хүсэмжилсэн дуу хоолой байлаа. Сэцэн хан Ц.Навааннэрэн Олноо өргөгдсөн Монгол улс байгуулах үйл хэргийг манлайлан зүтгэж байсанчлан Ардын засгийн газарт ч ажиллан эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөн зүтгэсэн эх оронч баатарлаг өвөг дээдсийн маань нэг юм.

Тус үзэсгэлэнд МҮМ-н сан хөмрөгт хадгалагдан буй Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн болон Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох эд өлөг дэлгэгдэнэ. Тухайлбал, “Тулгар тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаан Сэцэн хан Ц.Навааннэрэнг шагнасан шар торгон өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, харуулын тэмдэг, цэргийн хантааз, Ц.Навааннэрэнгийн пийсүү аяга, тамганы хайрцаг болон Ц.Навааннэрэнгээс Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, зэрэг олон үзмэр багтаж байна. Мөн Халхын Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох “Захыг сэргийлэх Сэцэнхан аймгийн цэргийг захирах тэмдэг”, “Шолойн угийн бичгийн хуулбар”, ”Хан хэнтий уулын аймгийн Идэрмэг Баянхан уулын хошуу захирах тамга”, “Эрдэм мэргэн ноён хутагтын тэмдэг”, “Монгол тээхийн Хэрлэн дэхь өртөө шуудангийн буудлын тэмдэг” зэрэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэнг бид ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Үзэсгэлэн 12 дугаар сарын 06-11-ны өдрүүдэд нээлттэй ажиллана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Үндэсний музей
2010 оны 12 дугаар сар 6

"Музей ба Боловсролын шинэ зуунд" сэдэвт сургалт симинар

2010 оны 10 дүгээр сарын  21-ний Пүрэв гарагт Монголын Үндэсний Музейд “Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт багш нарт зориулсан семинарыг МҮМ-н Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын харьяа Хотын Боловсролын Газартай хамтран зохион байгуулав. Семинарт Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргийн ЕБС-н түүх, нийгмийн ухааны 100 гаруй багш нар хамрагджээ.
Уг семинарын зорилго нь музейн боловсрол олон нийтийн ажлыг багш нарт сурталчилж түнийхээ үндсэн дээр түүх, нийгмийн ухааны хичээл судлаж буй сурагчдыг музейн боловсролын ажилд татан оролцуулах, музейн мэргэжилтэн, багш, сурагч гурвын нягт харилцааг өргөжүүлэх, музейн боловсрол олон нийтийн ажлыг шинэ шатанд хүргэхэд оршино.
2010. 10. 21
 
на. 

Шинэ сургалт

“Музейн тайлбар”  - Орчин үе”  Нэг өдрийн сургалт 2010 оны 10 сарын 8-ны өдөр зохион байгуулна.  Бид “Музейн тайлбар –Орчин үе” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулж Улаанбаатар хотын музейн ажилтнуудыг уг сургалтанд хамруулах юм. Сургалтын агуулга нь музейн дүр төрхийн гол илэрхийлэл - тайлбар түүний эргэн тойрон дахь асуудал, орчин үеийн мэдээллийн технологийг музейн ажилд нэвтрүүлэх арга замууд, хэрхэн ашиглах тухай хөндөн ярилцана.

музейн түүх үйл ажиллагаа

Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 50 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.  

Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байлаа. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдсаны нэг нь Монголын Үндэсний Түүхийн Музей  юм. Монголын археологи, түүх, угсаатны соёлыг цогц байдлаар дэглэн орчин үеийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд анхаарч байлаа. 2008 оны хавар бид музейн статус, нэрээ шинэчлэн Үндэсний музей болон өргөжлөө. Монгол улсын засгийн газрын 2009.02.04-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол төрийн түүхийн музей” Монголын Үндэсний Музейн харьяанд шинэтгэн байгуулагдсан. -Монголын үндэсний музейн харьяанд Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музей ажилладаг.

Одоо манай музейн гол зорилгын нэг нь гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн орчин үеийн үндэсний музейн жишигт хүрэх, музейг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ажил юм.  Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн 17 оронд монголын соёл, түүхийн тухай өгүүлсэн 28 тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.

Үзмэрийн танхим

Монголын эртний түүх
Эртний улсуудын түүхийн үе
Уламжлат хувцас гоел чимэглэл
Монгол аймгийн холбоо нэгдсэн монгол улс X-XII
Монголын эзэнт гүрэн
Манжийн эрхшээлий үе
Монголын уламжлалт соёл ,аж ахуй
XX-зууны монгол 

Wednesday, December 15, 2010

Цагийн хувиар

Даваа
Ням  гаригт амрана
Мягмар
Лхагва
Пүрэв
Баасан
Бямба гаригт амрана

Билетийн үнэ

Том хүн 2500
Оюутан 1200
Хүүхэд 600
Гадаадын хүн 3000

музейн байршил

Хувьсгалын өргөн чөлөө засгийн газрын баруун хойд талд

Орон тоо бүтэц зохон байгуулалт

“Орон тоо бүтэц зохион байгуулалт ажил үүрэг”
  Ажил үүргийн тодорхойлт
Музейн мэдээлэл сэтгүүлийн 2009 оны 1,2 дугаарт музейн цуглуулгыг хадгалж хамгаалах сурталчлах ажилыг хийдэг ажилтнуудын ажил үүргийн онцлогыг нийтэлсэн билээ.Энэ удаад музейн удирдлага аюулгуй байдал хадгалалт санхүү техникийн үйлчилгээ үзүүлж музейн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг ажилтнууд болон үзэгчийг угтан хүлээн авч үйлчилдэг ажилтнуудын ажил үүргийг ниитэлж байна.
                   Үндэсний түүхийн музейн ажилчидын нэрс:
        Захирал –Ж.Саруулбуяан
        Менежер –Д.Мөнхтогоо
       Нябо-Ж.наранчимэг
        Няров -Д.Тогтохбаяр
        Хүний нөөц-Ш.Эрдэнэцэцэг
       Арга зүйн албаны дарга-М.
        Эша –Ц.Эгиймаа
        Олон нийт гадаад харилцаа маркетингийн албаны дарга-    Ц.Оюунхишиг
        Боловсролын ажилтан-Д.Эрдмаа
        Сан хөмрөгч-Б.Ууганбаяр
        Харуул-Ц.Наран-Очир
        Харуул-Б.Чулуунбат
        Зураач-Ц.Байды бусад  гэх мэт
                 
үндэсний музейн тойм тайлбар

  I давхар
Танхим 1. “Эртний монголын түүх”
Энэ танхимд монгол нутагт хүн анх суурьшин амьдарч эхэлсэн 800000 жилийн тэртээгээс төмөр зэвсэгийн түрүүгээс төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх эртний хүмүүсийн үлдээсэн багаж зэвсэг , аж ахуй , шүтлэг , гоёл чимэглэлийн зориулалттай эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн.
Танхим 2.”Эртний улсуудын түүх”
Тус танхим монгол нутагт оршин байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ.монголчуудын дээд өвөг хүннү гүрэн /мэөIII –мэI зуун / хийгээд түүний дараа оршин байсан Түрэгийн хаант улс Уйгарын хаант улс  хятан улсын /мэVI-XII зуун / түүх , соёл , аж ахуйг харуулсан археологийн олдворууд дэлгэсэн .
II давхар
Танхим 3.”Уламжлалт гоёл чимэглэл”
Монгол угсаатны бүлгүүд нь ихэнхдээ XIII зууны үеэс эхлэн угсаатны хэв шинжээ олж бүрэлдсэн. Эдүгээ монгол нутагт 20 гаруй угсаатны бүлгээс бүрдсэн 2 үндэстэн байна . тус танхим XYII-XX зууны эхэн үеийн монголчуудын төрийн ёслолын хувцас , улиралын хувцас гоёл чимэглэлийн баялаг үзмэрүүдийг дэлгэн толилуулжээ.

III Давхар
Танхим 4.” Монголын эзэнт гүрэн”
Чингис хаан түүний залгамжлагчидын байгуулсан монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой үнэт өв дурсгалууд , монголын гүрний төрийн бэлгэдэл туг сүлд , цэргийн хуяг , дуулга, зэвсэг хэрэгсэл зэрэг монгол улсын хосгүй үзмэрүүдтэй танхим нь Ханлиг улс болон Их монгол улс , монголын эзэнт гүрэн гэсэн үндсэн 2 хэсэгтэй .
Танхим 5.”Монголын уламжлалт соёл”
Энэ танхим монголчуудын оюуны соёлын үнэт өв, шүтлэг , мөргөл , бичиг үсэг , ном судрын уламжлал , хөгжмийн зэмсэг, ардын  тоглоом , наадам сэдэвтэй төрөлжсөн сэдэвтэй.
Танхим 6.”Монголын уламжлалт аж ахуй”
Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ир сэн монголчуудын гэр сууц , уналга ачлагын тоног хэрэгсэл , ан агнуур , газар тариалангийн багаж зэрэг уламжлал аж ахуй , соёлын тухай үзүүллэгийг энэ танхимаас үзэж болно.
Танхим 7. “Манжийн эршээлийн үеийн монгол улс “ /XVII-XX зууны эхэн /
Монгол орон XYII-XX зууны эхэн үе  хүртэл манж чин улсын эрхшээл 200 гаруй жил оршин тогтнож байжээ.энэ үед хэрэглэгдэж байсан тамга , тэмдэг , зоос , эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхэн үзмэрүүд энэ хэсэгт бий.
Танхим 8.”Богд хаант монгол улс”/1911-1920/
XX зуун монголчуудын хувьд эрх чөлөө , тусгаар тогтнолын төлөө тэмцэл , өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Монгол ард түмэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж , шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр төрт улсаа сэргээсэн түүхийг энэ танхимд харуулж байна. Та бүхэн монгол орны улс төр , нийгэм –эдийн засагт гарсан өөрчлөлт дэвшлийг илтгэхүйц сонирхолтой үзмэрүүд , төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд элгйин зүйлтэй танилцана.
Танхим 9. “Социализмын үеийн монгол” /1921-1990/
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас 1980-аад сүүлч хүртэлх үед тусгаар тогтносон монгол улс байгуулагдаж , олон улсын  хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн тухай өгүүлгэ. Монгол орны улс төр , нийгэм –эдийн засаг , соёлын өөрчлөлт , дэвшил , алдаа , оноо , түүхэн хүмүүсийн гэрэл зураг , баримт бичиг болон биет үзмэрээр дэлгэн харуулж байна.
Танхим 10. “Ардчилал шинэчлэлийн үе” /1990 оноос эдүгээ /
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд монгол орон ардчилсан үлдсэн хууль , олон намын тогтолцоо , парламентын бүгд найрамдах засаглалтай монгол улс боллоо.монголчууд хувийн өмчтэй болж зах зээлийн засагт шилших үйл явц өрнөж гадаад хамтын ажиллагаа өргөжиж олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлсэн юм . олон ургальч үзэл дэлгэрч , үндэсний соёлоо хөгжүүлж байна.

үндэсний түүхийн музейн үзмэр

Sunday, December 12, 2010

монголын үндэсний музей

“Үндэсний түүхийн музей үүсэл”

Монгол улсын түүх , соёл, байгал орчныг ард олон үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд монголын үндэсний эх үүсвэр тавигдсан музей анх байгуулахдаа судар бичгийн хүрээлэнгийн харъяанд О.Жамъяан гүн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 1950 оноос орон нутаг судлах улсын төв музей нэртэйгээр олны танил болсон билээ. 1991 онд монгол улсын засгийн газрын соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 5 сарын 13-ны өдрийн 116 тоот тушаалаар монгол ардын хувьсгалын музейг татан буулгаж монголын үндэсний түүхийн музейг байгуулсан байна. Ийнхүү улсын төв музейн түүх, археологи, угсаатны , зүйн цуглуулгуудыг үндэсний түүхийн музейд шилжүүлжээ.2008 онд монгол улсын засгийн газрын 121 тоот тогтоолоор үндэсний түүхийн музейг эрдэм шинжилгээ , судалгаа болон улс , аймаг орон нутгийг музейг мэргэжил аргазүйн удирдлага мэдээллээр хангах үүрэг бүхий монголын үндэсний музей болгон өөрчлөн байгуулжээ.монголын үндэсний музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсэгийн үес эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй , уламжлалт зан заншилыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музей болсон .монголын үндэсний музей нь монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж , дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааний төв байгуулга болно.
Үндэсний түүхийн музейн 10 танхим тэдгээрийн түүх :
I давхар
Танхим 1. Эртний монголын түүх
Энэ танхимд монгол нутагт хүн анх суурьшин амьдарч эхэлсэн 800000 жилийн тэртээгээс төмөр зэвсэгийн түрүүгээс төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх эртний хүмүүсийн үлдээсэн багаж зэвсэг , аж ахуй , шүтлэг , гоёл чимэглэлийн зориулалттай эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн.
Танхим 2.эртний улсуудын түүх
Тус танхим монгол нутагт оршин байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ.монголчуудын дээд өвөг хүннү гүрэн /мэөIII мэI зуун / хийгээд түүний дараа оршин байсан Түрэгийн хаант улс Уйгарын хаант улс  хятан улсын /мэVI-XII зуун / түүх , соёл , аж ахуйг харуулсан археологийн олдворууд дэлгэсэн .
II давхар
Танхим 3.Уламжлалт гоёл чимэглэл
Монгол угсаатны бүлгүүд нь ихэнхдээ XIII зууны үеэс эхлэн угсаатны хэв шинжээ олж бүрэлдсэн. Эдүгээ монгол нутагт 20 гаруй угсаатны бүлгээс бүрдсэн 2 үндэстэн байна . тус танхим XYII-XX зууны эхэн үеийн монголчуудын төрийн ёслолын хувцас , улиралын хувцас гоёл чимэглэлийн баялаг үзмэрүүдийг дэлгэн толилуулжээ.
III Давхар 
Танхим 4. Монголын эзэнт гүрэн
Чингис хаан түүний залгамжлагчидын байгуулсан монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой үнэт өв дурсгалууд , монголын гүрний төрийн бэлгэдэл туг сүлд , цэргийн хуяг , дуулга, зэвсэг хэрэгсэл зэрэг монгол улсын хосгүй үзмэрүүдтэй танхим нь Ханлиг улс болон Их монгол улс , монголын эзэнт гүрэн гэсэн үндсэн 2 хэсэгтэй .
Танхим 5.монголын уламжлалт соёл
Энэ танхим монголчуудын оюуны соёлын үнэт өв, шүтлэг , мөргөл , бичиг үсэг , ном судрын уламжлал , хөгжмийн зэмсэг, ардын  тоглоом , наадам сэдэвтэй төрөлжсөн сэдэвтэй.
Танхим 6.монголын уламжлалт аж ахуй
Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ир сэн монголчуудын гэр сууц , уналга ачлагын тоног хэрэгсэл , ан агнуур , газар тариалангийн багаж зэрэг уламжлал аж ахуй , соёлын тухай үзүүллэгийг энэ танхимаас үзэж болно.
Танхим 7. Манжийн эршээлийн үеийн монгол улс /XVII-XX зууны эхэн /
Монгол орон XYII-XX зууны эхэн үе  хүртэл манж чин улсын эрхшээл 200 гаруй жил оршин тогтнож байжээ.энэ үед хэрэглэгдэж байсан тамга , тэмдэг , зоос , эрүү шүүлтийн хэрэгсэл зэрэг түүхэн үзмэрүүд энэ хэсэгт бий.
Танхим 8.Богд хаант монгол улс/1911-1920/
XX зуун монголчуудын хувьд эрх чөлөө , тусгаар тогтнолын төлөө тэмцэл , өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Монгол ард түмэн үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж , шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр төрт улсаа сэргээсэн түүхийг энэ танхимд харуулж байна. Та бүхэн монгол орны улс төр , нийгэм –эдийн засагт гарсан өөрчлөлт дэвшлийг илтгэхүйц сонирхолтой үзмэрүүд , төрийн зүтгэлтнүүдийн хэрэглэж байсан эд элгйин зүйлтэй танилцана.
Танхим 9. Социализмын үеийн монгол /1921-1990/
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас 1980-аад сүүлч хүртэлх үед тусгаар тогтносон монгол улс байгуулагдаж , олон улсын  хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн тухай өгүүлгэ. Монгол орны улс төр , нийгэм –эдийн засаг , соёлын өөрчлөлт , дэвшил , алдаа , оноо , түүхэн хүмүүсийн гэрэл зураг , баримт бичиг болон биет үзмэрээр дэлгэн харуулж байна.
Танхим 10. Ардчилал шинэчлэлийн үе /1990 оноос эдүгээ /